A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 146

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2004 оны 135 дугаар тогтоолд/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байгаа "Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн" төрийн бус байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус төрийн бус байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж, цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээ болон харуул хамгаалалтын асуудлыг мэргэжлийн байгууллагад хариуцуулан, холбогдох зардлыг байгаль хамгаалах сангаас санхүүжүүлж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх объектын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтын "Нэг. Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объект" гэсэн хэсгийн "8. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн" гэснийг, "Жагсаалтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ