- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 161
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтад "58. Төв аймгийн Зуунмод сум дахь өвс тэжээлийн нөөцийн салбар" гэж нэмсүгэй.
2. Мөн тогтоолын хавсралтын 53 дахь заалтын "Хөвсгөл аймгийн Тариалан сум дахь үр тарианы нөөцийн салбар" гэснийг "Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь үр тарианы нөөцийн салбар" гэж өөрчилсүгэй.
3. Мөн тогтоолын хавсралтын "Нэг. Төсвөөс санхүүждэг", "Хоёр. Аж ахуйн тооцоотой" гэснийг тус тус хассугай.
4. Шинээр байгуулагдсан улсын нөөцийн салбарт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
