A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 194

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2010 оны 40 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2011 оны төсвийн хязгаар болон 2012-2013 оны төсвийн хязгаарын төсөөллийг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан төсвийн хязгаарт багтаан 2011 оны төсвөө боловсруулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ