A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 193

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2009 оны 99 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3. 2010 онд Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг 2 хуваан олгож, үүнээс эхний ээлжийн 70.0 (далан) мянган төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс, үлдэх хэсгийг 2010 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн сар бүр тэнцүү хэмжээгээр хуваан олгох ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, уг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод тус тус даалгасугай".

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ