- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫНН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫНН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1994 оны 03 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 62
Дархан ХОТЫН хар төмөрлөгиин үилдвэрийн ҮЙЛ ажиллагааг тогтворжуулахад дэмжлэг ҮЗҮҮЛЭХ зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 1994 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаар тогтоолын I дүгээр хавсралтаар "Алт" төслийг хэрэгжүүлэх ХҮрээнд эзэмших Баянголын гольдролын алтны ордын эхний ээлжийн арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан 200 сая төгрөгийн улсын төсвийн зээлийг Дархан хотын хар төмөрлөгийн үйлдвэрээс "Совинвест" барилгын байгууллагаар гүйцэтгүүлсэн ажлын санхүүжүүлэлтэд зориулан гэрээ байгуулан шилжүүлж ашиглахаар зохицуулахыг Үндэсний хөгжлийн газар /Ч.Улаан/, Сангийн яам /Д.ДАВААСАМБУУ/-Д зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Монгол Улсын сайд бөгөөд
Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A

1994 оны 03 дугаар сарын 16-ны өдөр |
Улаанбаатар хот |
Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН