- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /1992 оны 29-р тогтоолыг/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /1992 оны 29-р тогтоолыг/
1993 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 181
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Даалимба үйлдвэрлэхэд шаардагдах импортын түүхий эд болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үнийг нарийвчлан судалж тооцоо хийсний үндсэн дээр Худалдаа, үйлдвэрийн яамнаас гаргасан дүгнэлтийг үндэслэн "Даалимба үйлдвэрлэх талаах авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Даалимбаны дэлхийн зах зээлийн үнийг судалж үр ашигтай нөхцөлөөр импортлон хүн амын хэрэгцээг хангахын хамт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр болон гадаадын хөрөнгө оруулалтыг оновчтой ашиглах, хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг хэлбэрээр даалимба үйлдвэрлэх санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Сангийн яаманд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Худалдаа үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ
Текст томруулах
A
A
A

1993 оны 12 дугаар сарын 8-ны өдөр |
Улаанбаатар хот |
1. Даалимба үйлдвэрлэхэд шаардагдах импортын түүхий эд болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үнийг нарийвчлан судалж тооцоо хийсний үндсэн дээр Худалдаа, үйлдвэрийн яамнаас гаргасан дүгнэлтийг үндэслэн “Даалимба үйлдвэрлэх талаах авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.