- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 203
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 296 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд дор дурдсан агуулга бүхий "ж" заалтыг нэмсүгэй:
"ж/ Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын боомт."
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын боомтод химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч, лабораторийн шинжилгээгээр хилийн хяналт тавих нөхцөл бүрдүүлсний дараа химийн хорт болон аюултай бодисыг нэвтрүүлж эхлэхийг Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх