- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010 оны 77 дугаар тогтоолд/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 230
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010 оны 77 дугаар тогтоолд/
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 6.1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2010 оны 77 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "2010 онд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах арга хэмжээний нэгдсэн жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 12 дахь заалтыг нэмсүгэй:
№ | Арга хэмжээ | Оролцох хүний тоо |
12 | Афганистан дахь энхийг сахиулах олон улсын ажиллагаанд нисдэг тэрэгний техникийн, засвар үйлчилгээний сургалтын баг, Бельгийн Вант Улстай хамтран цэргийн баг оролцуулах | 46 |
2. Афганистан дахь энхийг сахиулах олон улсын ажиллагаанд нэмж оролцох цэргийн багийн бэлтгэлийг сайтар ханган, үүрэг гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 2010 оны 77 дугаар тогтоолоор баталсан зардлын хэмжээнд багтаан шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайд Л.Болдод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Батлан хамгаалахын сайд Л.БОЛД
Текст томруулах
A
A
A
