A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 235

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-ын Дөрөвдүгээр зүйлд "4.1.44. Улсын бүртгэлийн ажилтны өдөр-11 дүгээр сарын 23-ны өдөр." гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ