- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ (Зуун буудалт даамын)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 262
Улаанбаатар хот
ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ (Зуун буудалт даамын)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Зуун буудалт даамын 2010 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 2010 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.
2. Дээрх тэмцээнийг зохион байгуулах арга хэмжээнд зориулан 37.4 (гучин долоон сая дөрвөн зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
