- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2007 оны 60 дугаар тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 279
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2007 оны 60 дугаар тогтоолд/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан нэмэлт оруулсугай:
"64. Олон улсын ноосон нэхмэлийн байгууллага ХХААХҮЯ".
2. Олон улсын ноосон нэхмэлийн байгууллагад төлөх гишүүний 2010 оны татварт шаардагдах 3.4 (гурван сая дөрвөн зуун мянган) сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Текст томруулах
A
A
A
