- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЗАРДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 297
Улаанбаатар хот
ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЗАРДЛЫН ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улсын Улаанбаатар хот дахь салбар төлөөлөгчийн газрын урсгал зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт нарт зөвшөөрсүгэй.
2. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай явуулах олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлж, үр дүнд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Текст томруулах
A
A
A
