A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 301

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2007 оны 60 дугаар тогтоолд/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улсын төсвөөс хандив төлөх олон улсын гэрээ, конвенцийн итгэмжит сангийн жагсаалт"-д дор дурдсан нэмэлт оруулсугай:

"20. Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн ГХЯ".

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР