A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 161

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 1999-16-р тогтоолд/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дүрэмт хувцас, хэрэглэлийн нормыг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл болон мөн тогтоолын 1 дүгээр хавсралтын гарчгийн "Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, хилийн цэргийн" гэснийг "Ерөнхий зориулалтын цэрэг, хилийн болон дотоодын цэргийн" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

а/хавсралтын "Дээд офицер /маршал, генерал/-ын хувцас, хэрэглэл" гэсэн 1 дэх хэсэгт дор дурдсан 24-29 дэх заалт нэмэх:

24 Дугуй малгай ш 1 3
25 Ноосон цамц ш 1 3
26 Футболка /эрээн/ ш 1 8 сар
27 Өмдний тэлээ ш 1 5
28 Саан зүүлт ш 1 1 удаа
29 Даавуун оймс ш 2 1

б/хавсралтын "Дээд офицер /маршал, генерал/-ын хувцас, хэрэглэл" гэсэн 1 дэх хэсгийн "Каракуль захтай, өдөр тутмын өвлийн хувцас" гэсэн 15 дахь заалтын эдлэх хугацааг "5" гэснийг "7" гэж, "Хагас түрийтэй ботинк" гэсэн 18 дахь заалтын эдлэх хугацааг "5" гэснийг "3" гэж тус тус өөрчлөх;

в/хавсралтын "Офицер, ахлагчийн хувцас, хэрэглэл" гэсэн 2 дахь хэсэгт дор дурдсан 26-32 дахь заалт нэмэх:

26 Дугуй малгай ш 1 3
27 Ноосон цамц ш 1 3
28 Футболка /эрээн/ ш 1 8 сар
29 Өмдний тэлээ ш 1 5
30 Саан зүүлт ш 1 1 удаа
31 Даавуун оймс ш 2 1
32 Хагас түрийтэй өвлийн ботинк хос 1 3

г/хавсралтын "Офицер, ахлагчийн хувцас, хэрэглэл" гэсэн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, "Ёслол /алба/-ын саравчтай малгай" гэснийг "Ёслолын малгай" гэж, мөн заалтын эдлэх хугацааг "3" гэснийг "7" гэж, мөн хэсгийн "Каракуль захтай, савхин гадартай, салдаг дотортой хагас богино дээл /хурандаад/" гэсэн 13 дахь заалт, "Цегейк захтай, савхин гадартай, салдаг дотортой хагас богино дээл /офицер, ахлагч нарт/" гэсэн 14 дэх заалтын эдлэх хугацааг "5" гэснийг "7" гэж, "Зуны ботинк" гэсэн 19 дэх заалтын эдлэх хугацааг "1" гэснийг "2" гэж, мөн хэсгийн тайлбарын 3-т "120" гэснийг "084" гэж, мөн тайлбарын 5-д "эсгий гутлын эдэлгээний хугацааг 2 жилээр тооцно" гэснийг "эсгий гутлыг 2 жилээр тооцож олгоно" гэж тус тус өөрчлөн, мөн хэсгийн "Эсгий гутал" гэсэн 17 дахь заалтыг хасах;

д/хавсралтын "Цэргийн их сургуулийн сонсогчийн хувцас, хэрэглэл" гэсэн 3 дахь хэсэгт дор дурдсан 13 дахь заалт нэмэх:

13 Даавуун оймс хос 2 1

е/хавсралтын "Цэргийн их сургуулийн сонсогчийн хувцас, хэрэглэл" гэсэн 3 дахь хэсгийн гарчгийг "Цэргийн сургуулийн сонсогчийн хувцас, хэрэглэл" гэж, мөн хэсгийн "Хагас түрийтэй ботинк" гэсэн 10 дахь заалтын эдлэх хугацааг "2" гэснийг "1 жил 6 сар" гэж, мөн хэсгийн тайлбарын 1-д "Цэргийн их сургуулийн" гэснийг "Хилийн цэргийн дээд сургуулийн" гэж, 2-т "Цэргийн их сургуульд" гэснийг "Цэргийн сургуульд" гэж тус тус өөрчлөх;

ж/хавсралтын "Шалган нэвтрүүлэх албаны офицер, ахлагчийн хувцас, хэрэглэл" гэсэн 4 дэх хэсгийн "а"-гийн 2 дахь заалтын эдлэх хугацааг "3" гэснийг "7" гэж өөрчлөх;

з/хавсралтын "Гэрээт цэргийн албан хаагчийн хувцас, хэрэглэл" гэсэн 5 дахь хэсгийн "Хагас түрийтэй ботинк" гэсэн 8 дахь заалтын эдлэх хугацааг "2" гэснийг "1" гэж өөрчлөх.

3. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтад дор дурдсан 31 дэх заалт нэмсүгэй:

А 1 2 3 4 5 6 7
31 Дугуй малгай Оройн өнгө Материал Эмжээрийн өнгө Материал Тохируулах туузны өнгө Материал Хар ногоон, хүрэн улаан Одончуу Хар Савхи Хар Торгомсог Хар ногоон, хүрэн улаан Одончуу Хар Савхи Хар Торгомсог

4. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтын 1, 6, 18 дахь заалтын 2 дахь баганын "хүрээний өнгө материал" гэснийг "хавчуурга материал" гэж, 3 дахь заалтад "Нарнаас хамгаалах малгай" гэснийг "Нарнаас хамгаалах бүрх малгай" гэж, мөн хавсралтын тайлбарын 1-д "Зэвсэгт хүчний ерөнхий штаб, Улсын иргэний хамгаалалтын газар, ГХМСТГ-ын" гэснийг "Ерөнхий зориулалтын цэргийн" гэж тус тус өөрчлөн, 1, 18 дахь заалтын 4 дэх баганын "улаан, ногоон" гэсний дараа "хүрэн улаан" гэж, 3 дахь заалтын 3, 4 дэх багананд "бор шаргал өнгөлөн далдлалтын хагас ноосон даавуу" гэж тус тус нэмэх.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА