A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 8 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 1995-153-т/

Дугаар 165

Байгалийн ургамлын тухай хуулийн З дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 318-355 дахь заалт нэмсүгэй:

"318.Азийн төлөгч өвс Achillea asiatica
319.Хар хорс Aconitum turczaninowii
320.Элсний цулхир Agriophyllum pungens
321.Шулуун сонгино /гогод/ Allium linaria
322.Анхил сонгино /гогод/ Allium odorum
323.Шувуун хөл /сарвуун/ Allium anisopodium
324.Халиар сонгино Allium victorialis
325.Цагаан шаваг Artemisia rutifolia
326.Хар шаваг /сайхан шаваг/ Artemisia santolinifolia
327.Монгол хунчир Astragalus mongolicus
328.Пагдгар бадаан Bergenia crassifolia
329.Илдэн игүүшин Cacalia hastate
330.Жижиг жимст сархи Camelina microcarpa
331.Феддийн аргамжин цэцэг Cistanche feddina
332.Цагаан яргай Cornus alba
333.Час улаан долоогоно Crataegus sanquinea
334.Нангиад зээргэнэ Ephedra sinica
335.Сахлай дигд Gentiana barbata
336.Урал чихэр өвс Glycyrrhiza uralensis
337.Өргөст тошлой Grossularia acicularis
338.Сэрхэн хөхөө цэцэг Gymnadenia conopsea
339.Зайдуу өдлөг нүцэгнүр Gymnocarpium remotepinnatum
340.Хадны нүцэгнүр Gymnocarpium robertianum
341.Сиймхий цэгцүүхэй Hypericum perfoliatum
342.Шар цахилдаг Iris flavissima
343.Потаниний цахилдаг Iris potanini
344.Алтайн далан хальс Lonicera altaica
345.Өрөл Malus baccata
346.Урт навчит балгана Murycaria longifolia
347.Өргөст ортууз Oxytropis aciphylla
348.Үнэгэн сүүлхэй тарна Polygonum alopecuroides
349.Хурган мэхээр Polygonum viviparum
350.Дэрэвгэр жиргэрүү Saposhnikovia divaricata
351.Байгаль гүүн хөх Scutellaria baicalensis
352.Үлдэн могойн идээ Sedum aizoon
353.Сибирь ерөндгөнө Vincetoxicum sibiricum
354.Эгэл бавран Pteridium aquilium
355.Нарсны төрлийн модны үр"

2. Эрх бүхий мэргэжлийн байгууллагын тарималжуулан ургуулж, анхан шатны болон үйлдвэрлэлийн аргаар боловсруулалт хийсэн ургамлыг гадаад улсад гаргах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар, Улсын гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД