A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 238

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Тэмдэглэлт өдрүүдийн жагсаалт"-д "47.Газрын харилцааны ажилтны өдөр-5 дугаар сарын эхний Ням гараг." гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Барилга, хот байгуулалтын сайд Н.БАТБАЯР