A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 6

Улаанбаатар хот

ТӨМӨР ЗАМЫН ЗУРВАС ГАЗРЫН БОЛОН АЮУЛГҮЙН БҮСИЙН ДЭГЛЭМ БАТЛАХ ТУХАЙ

Төмөр замын тээврийн тухай хуулийн 27.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА