- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2008 оны 289-р тогтоолд/2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2008 оны 289-р тогтоолд/
ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
2011 оны дүгээр 1 сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 7
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Үндэсний хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай" Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 289 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо"-ны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Үндэсний хороо, түүний ажлын албаны үүргийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэх болсонтой холбогдуулан Үндэсний хороо, түүний ажлын албаны 2011 оны үйл ажиллагааны зардлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцаас Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад шилжүүлэн, цаашид жил бүр Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай" Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 289 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо"-ны дүрмийн 3.15-ыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
