A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 25

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2010 оны 172-р тогтоолд/

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-д "4.1.45. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх Ням гараг." гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ