A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 31

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2008 оны 162-р тогтоолд/

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 162 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.18-д "Авто тээврийн тухай хуулийн 12.3-т" гэснийг "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8.3.3-т" гэж, мөн тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.16-д "Авто тээврийн тухай хуульд" гэснийг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 11.3.2-т" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ