A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 74

Улаанбаатар хот

ТОГТООЛ,ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан "Эмийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 121 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар тогтоол, "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА