A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 89

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (ЕХ-ны зарчим, хэм/ хэмжээ,стандарт)

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг өөрийн хариуцсан салбар, эрхлэх ажлын хүрээнд зохион байгуулан хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ