A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 92

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 7.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь, хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Агаарын бохирдлын төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ