A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 65

Улаанбаатар хот

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2011 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Ан агнуурын тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2011 онд тусгай зориулалтаар угалз 50, тэх 120, халиун буга 5, цагаан зээр 150, саарал чоно 40, бор гөрөөс 40, зэрлэг гахай 20, ой, хээрийн агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнуулахаар, судалгаа шинжилгээний зориулалтаар хүрэн баавгай 2, цоохор ирвэс 4 хүртэл толгойг агнуулахаар, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор хулан адуу 2 толгойг барихаар тус тус тогтоосугай.

2. Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээ"-ний жагсаалтын 2, 5, 18, 20, 21, 23 дахь заалтыг дор дурдсанаар өөрчилж, 22 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай:

Ан амьтны нэр Олзворын жишиг үнэ Төлбөр Хураамж
Нэг.Хөхтөн
2. Тэх а/ алтайн б/ говийн 2500,0 2200,0 1500,0 1320,0 500,0 440,0
5. Цагаан зээр 200,0 130,0 50,0
Хоёр.Шувуу
18. Ой, хээрийн бусад агнуурын шувуу 15,0 8,0 4,0
20. Нугас 15,0 8,0 4,0
Гурав.Загас
21. Тул: бариад усанд нь эргүүлж тавих 100,0 70,0 20,0
23. Бусад агнуурын загас 20,0 10,0 5,0

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ