A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 115

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ /2007 оны 177 дугаар тогтоолыг/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны хооронд 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан "БНСУ-д ажилчид илгээх тухай" харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсаас БНСУ-д ажиллах хүч илгээх ажлыг төрийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр заасантай холбогдуулан "Төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд байгуулах тухай" Засгийн газрын 2007 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 177 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гадаадад ажиллах хүч илгээх төв" ХХК-тай холбогдолтой асуудлыг зохих хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ