- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 150
Улаанбаатар хот
ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙН ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дэлхийн Улаан загалмайн өдөр-5 дугаар сарын 8-ны өдрийг Монгол Улсад "Хүмүүнлэгийн өдөр" болгон тэмдэглэж байхаар тогтоосугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-д "4.1.46.Хүмүүнлэгийн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A