A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ /Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолыг/

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улсын бүртгэлийн ерөнхий хууль батлагдаж, Эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ