A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-3-9-ний өдрийн 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 152

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтын 19 дэх заалтын "гал унтраах III зэрэглэлийн 48 дугаар анги, аврах отрядтай" гэсний дараа "Булган суман дахь гал унтраах III зэрэглэлийн 38 дугаар ангитай" гэж нэмсүгэй.

2. Шинээр байгуулагдах гал унтраах ангид шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД