A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 139

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Эрчим хүчний салбар)

"Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан биелэлтэд нь хяналт тавьж, явцын талаар Засгийн газарт улирал тутам танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ