A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨД БҮРТГЭЛТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ, БАЛАНСААС БАЛАН
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 211

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨД БҮРТГЭЛТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ, БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 1 дүгээр, балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээ хийсний үндсэн дээр худалдах, балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР