- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 287
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 14.1, 16.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "гадаад валют болон хаалттай хэлбэрээр (private placement)" гэснийг "гадаад валютаар хаалттай (private placement) болон нээлттэй хэлбэрээр (public offering)" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
