- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2011 оны 85-д/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 232
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2011 оны 85-д/
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.4, 14.1, 16.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг "Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны 800.0 (найман зуун) тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил хүртэлх хугацаатай төгрөг, гадаад валют болон хаалттай хэлбэрээр (private placement) арилжаалахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Хашчулуун)-д зөвшөөрсүгэй." гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
