- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 242
Улаанбаатар хот
ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дараахь олон улсын тэмцээнийг 2012 онд Монгол Улсад зохион байгуулахаар тогтоосугай:
-"Чингис хаан-2012" жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн;
-Чөлөөт бөхийн А зэрэглэлийн олон улсын нээлттэй тэмцээн;
-Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээн;
-Азийн аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын тэмцээн;
-Азийн залуучуудын сагсан бөмбөгийн тэмцээн;
-Азийн оюутны эмэгтэйчүүдийн волейболын тэмцээн.
2. Дээрх арга хэмжээний зардлыг 2012 оны төсвийн багцдаа тусган санхүүжүүлж, тэмцээний бэлтгэлийг бүрэн хангуулж, зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
