A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 197

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хүний хөгжил сангийн хөрөнгийн ерөнхий удирдлагыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "-Төсвийн бодлогын газар (нэгдсэн төсвийн хэлтэс, орлогын хэлтэс, зарлагын хэлтэс, төсвийн хөрөнгө оруулалтын хэлтэстэй)" гэснийг "-Төсвийн бодлогын газар (нэгдсэн төсвийн хэлтэс, орлогын хэлтэс, зарлагын хэлтэс, төсвийн хөрөнгө оруулалтын хэлтэс, хүний хөгжил сангийн ажлын албатай)" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ