A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 270

Улаанбаатар хот

ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (НҮБ-энхийг сахиулах цэргийн баг)

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 10.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тогтоосугай.

2. НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн үлдэх 30 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарт даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нөхөн төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 154 дүгээр тогтоолыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Батлан хамгаалахын сайд Л.БОЛД