- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2011 оны 221 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 274
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2011 оны 221 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 221 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам"-ын 3.6-д "шаардагдах мөнгөн дүнд вексель бичиж" гэснийг "мөнгөн дүн бүхий албан бичгийг зээл олгох шийдвэрийн хамт" гэж, 3.7-д "...гаргасан векселийг" гэснийг "...ирүүлсэн албан бичиг, зээл олгох шийдвэрийг" гэж, 3.9-д "Векселийн" гэснийг "Зээлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан ноолуурын үйлдвэр, арилжааны банкуудыг мэдээллээр шуурхай ханган хамтран ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
