A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 284

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 17.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг томилох тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 133 дугаар тогтоолын "Дарга -Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун" гэснийг "Дарга -Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал" гэж, "Гишүүдэд" гэсэн хэсгийн "-Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, менежментийн хэлтсийн дарга Х.Володя" гэснийг "-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Б.Ганбаатар" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР