A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-3-30-ны 118-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 337

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

""Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "Шууд гэрээ байгуулан гүйцэтгэх дулаан хангамжийн түгээх шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, цахилгаан дулааны эх үүсвэр, дамжуулах сүлжээний барилга байгууламжийн ажлын жагсаалтыг 2 дугаар" гэснийг "Нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гүйцэтгэх дулаан хангамжийн түгээх шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, Нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахилгаан дулааны эх үүсвэр, дамжуулах сүлжээний барилга байгууламжийн ажлын жагсаалтыг 2 дугаар" гэж, мөн тогтоолын 1 дүгээр хавсралтын нэрийг "Нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дулаан хангамжийн түгээх шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалт" гэж, 2 дугаар хавсралтын нэрийг "Нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахилгаан, дулааны эх үүсвэр, дамжуулах сүлжээний барилга байгууламжийн ажлын жагсаалт" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг, эрчим

хүчний сайд Д.ЗОРИГТ