- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 333
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх объектын жагсаалт"-ын Нэг дэх хэсэгт "16. Ховд хотын ус хангамжийн эх үүсвэр", "17. Дөргөний усан цахилгаан станц", "18. Эрдэнэт хотын ус хангамжийн эх үүсвэр", "19. Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэр", "20. "Дулааны III цахилгаан станц", "Дулааны IY цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компаниуд", "21.Татварын ерөнхий газрын төв байр" гэж, мөн хавсралтын Гурав дахь хэсэгт "4. Нарантуул олон улсын худалдааны төв, Да хүрээ автотехникийн зах", "5. Тавантолгойн нүүрсний уурхайн бүс нутаг, тээвэрлэлтийн зам, Оюу толгойн зэс, алтны ордын бүс нутаг"; "6. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр" гэж тус тус нэмсүгэй.
2. Мөн хавсралтын Хоёр дахь хэсгийн 1, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3. Ховд, Эрдэнэт, Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэр, Дөргөний усан цахилгаан станц, "Дулааны III цахилгаан станц", "Дулааны IY цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компаниуд, Татварын ерөнхий газрын төв байрыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдуулан эдгээр объектын хамгаалалтын зардалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
