A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 342

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Нийслэлийн агаарын бохирдол)

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 10.1.2-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан, биелэлтийг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ