- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2012 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 363
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2012 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Ан агнуурын тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2012 онд тусгай зориулалтаар угалз 50, тэх 120, халиун буга 5, цагаан зээр 150, саарал чоно 40, бор гөрөөс 40, зэрлэг гахай 10, агнуурын шувуу 300 хүртэл толгойг агнуулахаар тус тус тогтоосугай.
2. Олон улсын ангийн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим ан амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A
