A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 368

Улаанбаатар хот

ТОГТООЛ,ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

"Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 221 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам"-д дор дурдсан агуулга бүхий 3.10, 3.11 дэх хэсэг нэмсүгэй.

3.10. Зөвлөл нь зээлийн эргэн төлөлтөөс бүрдэх эх үүсвэрийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дахин зээлдүүлэх шийдвэр гаргаж болно.

3.11. Дахин зээл олгох үйл ажиллагааг банктай байгуулах гурвалсан гэрээгээр зохицуулна."

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам"-ын 2.6 дахь хэсгийн "урамшуулал олгоно." гэсний өмнө "тухайн ондоо багтаан" гэж нэмсүгэй.

3. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 1.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 5.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 1.5 дахь хэсэг:

1.5. Зээл олгох арилжааны банктай Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гурвалсан гэрээ байгуулж, санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан арилжааны банкинд олгоно.

2/3.6 дахь хэсэг:

3.6. Арилжааны банк нь Зөвлөлөөс дэмжиж ирүүлсэн зээл олгох тухай материалыг хүлээн авч судлан, зээл олгох шийдвэрийг ажлын 7 хоногт багтаан гаргаж, зээлийн хорооны шийдвэр, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг Төрийн сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гурвалсан гэрээний дагуу ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ. Хэрэв банк нь тухайн төсөлд зээл олгох боломжгүй гэж үзсэн бол Сангийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажлын 3 хоногийн дотор мэдэгдэнэ.

3/3.7 дахь хэсэг:

3.7. Төрийн сангийн газар нь энэхүү журмын 3.6-д заасан материалыг үндэслэн зээлийн эх үүсвэрийг ажлын 3 хоногийн дотор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд шилжүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь дансанд эх үүсвэр ормогц зээл олгохоор шалгарсан банкны дансанд шилжүүлнэ.

4/3.8 дахь хэсэг:

3.8. Арилжааны банк нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн эх үүсвэр шилжиж ирснээс хойш ажлын 2 хоногт багтаан зээлийг олгоно.

5/3.9 дэх хэсэг:

3.9. Банк нь Зээлдэгчидтэй байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн эргэн төлөлтөөс төвлөрөх эх үүсвэрийг Зээлдэгч зээлийн үндсэн төлбөрөө төлсөн эсэхээс үл хамааран дараа сарын 10-ны дотор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд үл маргах журмаар төвлөрүүлнэ.

7/5.1 дэх хэсэг:

5.1. Зээлийг зориулалтын дагуу олгох, зарцуулах, эргэн төлөгдөх үйл ажиллагаанд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам хяналт тавина. Зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулж байгаа болон төслийн хэрэгжилтийн явц, үр дүнг Жижиг, дунд үйлдвэрийн газар жилд 1 удаа (шаардлагатай үед тухай бүр) газар дээр нь очиж танилцан нэгтгэн дүгнэж тайлагнана.

4. "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 221 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "нэгдүгээр зэргийн" гэснийг болон мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам"-ын 1.1 дэх хэсгийн "Нэгдүгээр зэргийн буюу үргэлж хэвийн ангиллын (цаашид "нэгдүгээр зэргийн" гэх)" гэснийг, мөн журмын 1.2, 1.5, 1.6, 2.4, 3.3 дахь хэсгийн "нэгдүгээр зэргийн" гэснийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ