A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 373

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулга бүхий 610-670 дахь заалт нэмсүгэй:

610

Дурсгалын нэр: ЮАНЬ УЛСЫН ЦААСАН МӨНГӨ

Бүтээлч: Хубилай хааны зарлигаар.

Холбогдох он цаг: 1287 он

Хадгалагдаж буй газар: Монголын Үндэсний музей

Дурсгалын шинж байдал: Модны холтос, зарим ургамлын навч зэргийг хольж тусгай аргаар боловсруулсан цаасан

дээр монголын дөрвөлжин бичиг

ба хятад бичгээр бичээсийг барлаж,

хааны сангийн тамгыг даржээ.

Урт: 28 см, Өргөн: 23.5 см

Хувийн дугаар: ү.2011.2.1

611

Дурсгалын нэр: ЧИНГИС ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Газни хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1221 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа их Чингис хаан" (Ал-Адл, Ал-Азм, Чингиз Кан)

Ар талд: Аббасидын Багдад дахь Халиф Насирын нэр цолыг бичжээ.

Голч: 15 мм, жин: 3.1 гр

Хувийн дугаар: ү.2011.6.124

612

Дурсгалын нэр: ӨГЭДЭЙ ХААНЫ ҮЕИЙН АЛТАН ЗООС

Бүтээлч: Тодорхойгүй

Холбогдох он цаг: 1230 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Бичээс гүйцэд тогтоогдоогүй, хамгийн доод мөрөнд энэ зоосыг дэлдүүлсэн Хар Хорум хотын нэрийг Хорм (Хорум) хэмээн монгол үсгээр бичжээ.

Ар талд: Исламын болон Халиф Насирын нэрийг бичсэн байна.

Голч: 24.1 мм, жин: 4.43 гр

Хувийн дугаар: ү.2011.13.688

613

Дурсгалын нэр: ӨГЭДЭЙ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Имил хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1241 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Тэнгэрийн хүчин дор" гэж бичсэн. Баруун захад нь Өгэдэй хааны дэгэрэ тамга сийлжээ.

Ар талд: "Имил" гэж бичсэн байх ба доод талд "Ал Имал/Ал азам-аугаа их эзэн" гэсэн бичигтэй.

Голч: 18 мм, жин: 2.2 гр

Хувийн дугаар: ү.2011.13.689

614

Дурсгалын нэр: ӨГЭДЭЙ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Хархорум хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1237-1238 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Зүүн талд дэгэрэ тамгатай. Гол дунд "Аллах" хэмээн арабаар бичсэн, түүний доор монгол үсгээр хөндлөнгөөр "Хорм" гэж бичсэн.

Ар талд: Дээд талд арабаар "Кх-Р Кхор-М" гэсэн нь "Хархорум" гэсэн үг. Гол дунд арабаар "Ал Имал/Ал Азм" хэмээн бичсэнийг хөрвүүлбэл "Их эзэн" гэсэн үгтэй.

Голч: 18 мм, жин: 1.2 гр

Хувийн дугаар: ү.2010.9.71

615

Дурсгалын нэр: ӨГЭДЭЙ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Хархорум хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: ХIII-ХIҮ зуун

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Зүүн талд дэгэрэ тамгатай. Гол дунд "Аллах" хэмээн арабаар бичсэн, түүний дор монгол үсгээр хөндлөнгөөр "Хорм" гэж бичсэн.

Ар талд: Дээд талд арабаар "Кх-Р Кхор-М" буюу "Хархорум" гэсэн үгтэй. Гол дунд арабаар "Ал Имал/Ал Азм" хэмээн бичсэнийг хөрвүүлбэл "Их эзэн" гэсэн үг.

Голч: 16 мм, жин: 1.385 гр

Хувийн дугаар: ү.2010.10.72

616

Дурсгалын нэр: ӨГЭДЭЙ ХААНЫ ЗЭС ЗООС

Бүтээлч: Самарканд хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1233 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Дээд талд Өгэдэй хааны дэгэрэ тамгатай, тамганы дор уг зоосны бичээсийн эхний хэсэг болох "Самаркандад гүйх энэ зоосыг" гэсэн үгийг бичжээ.

Ар талд: Бичээсийн хоёр дахь хэсэг болох "үл хэрэгссэн хэн боловч гэмт хэрэгтэнд тооцогдоно" гэсэн үгтэй. Нүүрэн талд дэлдүүлсэн оныг бичсэн.

Голч: 37.5 мм, жин: 5.8 гр

Хувийн дугаар: ү.2011.13.690

617

Дурсгалын нэр: ГҮЮГ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Хархорум хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1246-1248 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аллах" гэдэг үгийн дунд холбоо Онгин тамга байх ба түүний дор хөндлөнгөөр "Хорм" хэмээн монгол бичгээр бичжээ.

Ар талд: Хоёр мөр араб бичээс "Ал Орду/Ал Азам" гэснийг хөрвүүлбэл "Их орд" гэсэн үг.

Голч: 20 мм, жин: 3.5 гр

Хувийн дугаар: ү.2011.03.02

618

Дурсгалын нэр: МӨНХ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Имил хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1261 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Давхар онгин хүрээнд хоёр тийш харсан сэрээ тамгатай.

Ар талд: Имил хотод дэлдүүлэв гэжээ.

Голч: 19 мм, жин: 1.36 гр

Хувийн дугаар: ү.2011.13.691

619

Дурсгалын нэр: ИХ ХААНЫ ЗЭС ЗООС

Бүтээлч: Хорезмын Отрар хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1260 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Хамгийн дээд хэсэгт "хааны мөнгө" гэсэн үг бичээстэй, түүнээс доош Халиф Насирын нэр цол бичигдсэн.

Ар талд: Калима.

Голч: 42 мм, жин: 7.93 гр

Хувийн дугаар: ү.2011.13.692

620

Дурсгалын нэр: ӨРГЭНЭ ХАТНЫ ЗЭС ЗООС

Бүтээлч: Алмалык хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1259 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Дээд талд Алмалык гэж бичсэн, дээд ба түүний дор Ал-Адл хэмээн томоор бичжээ.

Ар талд: Гол дунд Ал-Азм гэж бичсэн, дээд ба доод талуудад оныг бичсэн.

Голч: 28.73 мм, жин: 3.3 гр

Хувийн дугаар: ү.2011.13.693

621

Дурсгалын нэр: ХАЙДУ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Бухар хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1301 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Бухарын зоос" гэж бичээд Хайду хааны хөндөлтэй дэгэрэ тамгатай.

Ар талд: Ал-Малик/Ал-Азам (аугаа их эзэн) гэж бичсэн.

Голч: 22.5 мм, жин: 2.0 гр

Хувийн дугаар: ү.2011.13.694

622

Дурсгалын нэр: ХАЙДУ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Канжид хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1303 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Дөрвөлжин хүрээний баруун талд Өгэдэй хааны дэгэрэ тамгатай, зүүн талд нь Цагаадайн овгийн Дувагийн тамгатай.

Ар талд: Балархай.

Голч: 21.91 мм, жин: 2.7 гр

Хувийн дугаар: ү.2011.13.695

623

Дурсгалын нэр: ХАЙДУ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Самарканд хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1270-1301 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Дээд талд Хайду хааны хөндөлтэй дэгэрэ тамгатай, тойруулан "Их Имам Самарканд" гэж бичжээ.

Ар талд: Калима.

Голч: 20.69 мм, жин: 2 гр

Хувийн дугаар: ү.2011.13.696

624

Дурсгалын нэр: ХАЙДУ ХААНЫ ЗЭС ЗООС

Бүтээлч: Кашкар хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1275 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Дээд талд Хайду хааны хөндөлтэй дэгэрэ тамгатай.

Ар талд: Балархай.

Голч: 26.98 мм, жин: 1.8 гр

Хувийн дугаар: ү.2011.13.697

625

Дурсгалын нэр: БУЯН КҮЛ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Самарканд хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1353 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Буян Күл хааныг бурхан ивээх болтугай, Самарканд" гэсэн араб бичигтэй, Цагаадай удмын Дувагийн тамгатай.

Ар талд: Калима.

Голч: 31 мм, жин: 7.2 гр

Хувийн дугаар: ү.2011.13.698

626

Дурсгалын нэр: БУЯН КҮЛ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Базар хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1270-1301 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Буян Күл хааныг бурхан ивээх болтугай" гэсэн бичээстэй.

Ар талд: Калима.

Голч: 22 мм, жин: 2.64 гр

Хувийн дугаар: ү.2011.13.699

627

Дурсгалын нэр: МӨНХТӨМӨР ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Булгар хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1267-1280 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Гурвалжин хэлбэртэй цэгэн хүрээнд "Аугаа их хаан Мөнхтөмөр. Булгарт дэлдүүлэв" гэж бичсэн, гол дунд нь баруун хөндөлтэй Бат хааны тамгатай.

Ар талд: Цэгэн гурвалжин хүрээнд "Бурханыг магтагтун" гэсэн араб бичигтэй. Хүрээний гадна талаар "678 он Мухаррам сар" гэж бичсэн.

Голч: 19 мм, жин: 1.17 гр

Хувийн дугаар: ү.2011.13.700

628

Дурсгалын нэр: АЛТАН ОРДНЫ ЗЭС ЗООС

Бүтээлч: Тодорхойгүй.

Холбогдох он цаг: 1265-1312 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Гурвалжин хүрээнд Бат хааны овгийн тамгатай.

Ар талд: "Хүтлүг болсон-сайн сайхан болтугай" гэсэн түрэг бичээстэй.

Голч: 15 мм, жин: 1.4 гр

Хувийн дугаар: ү.2011.13.701

629

Дурсгалын нэр: АЛТАН ОРДНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Булгар хотод дэлдсэн.

Холбогдох он цаг: 1270-1310 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Онгин хүрээнд баруун талдаа хөндөлтэй Бат хааны овгийн тамгатай.

Ар талд: Өлзий хээтэй чимэглэлтэй.

Голч: 10 мм, жин: 0.23 гр

Хувийн дугаар: ү.2011.13.702

630

Дурсгалын нэр: АЛТАН ОРДНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Булгар хотод дэлдсэн.

Холбогдох он: 1270-1310 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Баруун талдаа хөндөлтэй Бат хааны овгийн тамгатай. Тамганы 2 талд дэлдүүлсэн гэх үг байх ба дор нь Булгар хотын нэрийг бичжээ.

Ар талд: "Вахдаху" гэсэн үгтэй.

Голч: 18 мм, жин: 0.92 гр

Хувийн дугаар: ү.2011.13.703

631

Дурсгалын нэр: ТОГТОХ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Крым хотод дэлдсэн.

Холбогдох он: 1299 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Тамга Крымд дэлдүүлэв" гэсэн бичигтэй.

Ар талд: "Эрхэм дээдэс Тогтох хаан" гэж бичсэн.

Голч: 17.5 мм, жин: 1.4 гр

Хувийн дугаар: ү.2011.13.704

632

Дурсгалын нэр: ТОГТОХ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Крым хотод дэлдсэн.

Холбогдох он: 1307 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Тамга Крымд дэлдүүлэв" гэсэн бичигтэй.

Ар талд: "Эрхэм дээдэс Тогтох хаан" гэжээ.

Голч: 15.5 мм, жин: 0.87 гр

Хувийн дугаар: ү.2011.13.705

633

Дурсгалын нэр: ТОГТОХ ХААНЫ ҮЕИЙН ЗЭС ЗООС

Бүтээлч: Крым хотод дэлдсэн.

Холбогдох он: 1290-1312 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Тамга Крымд дэлдүүлэв" гэсэн бичигтэй.

Ар талд: Цэцгийн дэлбээ хээтэй.

Голч: 11 мм, жин: 0.5 гр

Хувийн дугаар: ү.2011.13.706

634

Дурсгалын нэр: ҮЗБЕК ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Булгар хотод дэлдсэн.

Холбогдох он: 1323 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Султан Мухаммад Үзбек хаан" гэсэн бичигтэй.

Ар талд: "Тамга Ал Махруса Булгарт дэлдүүлэв. 723 он" гэж бичсэн.

Голч: 17 мм, жин: 1.39 гр

Хувийн дугаар: ү.2011.13.707

635

Дурсгалын нэр: ЖАНИБЕК ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Гулистан хотод дэлдсэн.

Холбогдох он: 1351 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Агуу Их Султан Жанибек Дин Мухаммад" гэсэн бичигтэй.

Ар талд: "Гулистанд дэлдүүлэв 752" гэжээ.

Голч: 15 мм, жин: 1.5 гр

Хувийн дугаар: ү.2011.13.708

636

Дурсгалын нэр: ЖАНИБЕК ХААНЫ ҮЕИЙН ЗЭС ЗООС

Бүтээлч: Сарай Ал Жадид хотод дэлдсэн.

Холбогдох он: 1341-1357 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Хоёр толгойтой бүргэд дүрсэлсэн.

Ар талд: "Сарай Ал Жадидад дэлдүүлэв" гэжээ.

Голч: 14 мм, жин: 1.7 гр

Хувийн дугаар: ү.2011.13.709

637

Дурсгалын нэр: ЖАНИБЕК ХААНЫ ҮЕИЙН ЗЭС ЗООС

Бүтээлч: Сарай Ал Жадид хотод дэлдсэн.

Холбогдох он: 1352 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Цэцгэн хээтэй

Ар талд: "Сарай Ал Жадидад дэлдүүлэв 753" гэсэн араб бичигтэй.

Голч: 16 мм, жин: 1.8 гр

Хувийн дугаар: ү.2011.13.710

638

Дурсгалын нэр: ЖАНИБЕК ХААНЫ ЗЭС ЗООС

Бүтээлч: Сарай Ал Жадид хотод дэлдсэн.

Холбогдох он: 1352 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Цэцгэн хээтэй

Ар талд: "Сарай Ал Жадидад дэлдүүлэв 753" гэсэн араб бичигтэй.

Голч: 17 мм, жин: 1.7 гр

Хувийн дугаар: ү.2011.13.711

639

Дурсгалын нэр: ХИЗР ХААНЫ ЗЭС ЗООС

Бүтээлч: Сарай Ал Жадид хотод дэлдсэн.

Холбогдох он: 1361 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Султан Хизр. Түүнийг Бурхан ивээг" гэсэн бичигтэй.

Ар талд: "Сарай Ал Жадидад дэлдүүлэв" гэжээ.

Голч: 18 мм, жин: 2.7 гр

Хувийн дугаар: ү.2011.13.712

640

Дурсгалын нэр: АБД АЛЛАХ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Их ордод дэлдсэн.

Холбогдох он: 1368 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Агуу Их Султан Абдаллах Хан. Бурхан түүнийг ивээг" гэсэн бичигтэй.

Ар талд: "Ордод дэлдүүлэв 770" гэжээ.

Голч: 17 мм, жин: 1.5 гр

Хувийн дугаар: ү.2011.13.713

641

Дурсгалын нэр: МУХАММАД БУЛАГ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Их ордод дэлдсэн.

Холбогдох он: 1371 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Агуу Их Султан Гияс Ад Дин Мухаммад"

Ар талд: "Ордод дэлдүүлэв 773" гэсэн араб бичигтэй.

Голч: 18 мм, жин: 2.7 гр

Хувийн дугаар: ү.2011.13.714

642

Дурсгалын нэр: ДАВЛАТ БЕРДИ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Крымын Каффа хотод дэлдсэн.

Холбогдох он: 1424-1437 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Онгин хүрээнд алтан ордны удмынхны тамгатай, тойрсон хүрээнд арабаар Султан Давлат Берди хааны нэрийг бичжээ.

Ар талд: Дугуй цэгэн хүрээнд Крымын Каффа хотын хаалгаар хийсэн тус хотын сүлдтэй, тойрсон хүрээнд Генеузын захирагч Филлипп Мария Висконтын нэрийг латинаар товчлон бичжээ.

Голч: 15 мм, жин: 0.88 гр

Хувийн дугаар: ү.2011.13.715

643

Дурсгалын нэр: ХҮЛҮГ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Мардин хотод дэлдсэн.

Холбогдох он: 1267 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Хаан Хүлүг Илхан" гэсэн бичигтэй.

Ар талд: Дээд талд Хүлүгийн тамгатай, Калима бичсэн.

Голч: 25 мм, жин: 2.5 гр

Хувийн дугаар: ү.2011.13.716

644

Дурсгалын нэр: АБАГА ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Табриз хотод дэлдсэн.

Холбогдох он: 1265-1282 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Хаан" гэсэн бичигтэй.

Ар талд: Калима

Голч: 20 мм, жин: 2.7 гр

Хувийн дугаар: ү.2011.13.717

645

Дурсгалын нэр: АХМАД ТЭКҮДАР ХААНЫ ЗООС

Бүтээлч: Табриз хотод дэлдсэн.

Холбогдох он: 1283 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Хааны нэрээр Ахмадын дэлдүүлсэн" гэж хааны нэрийг арабаар бичсэн.

Ар талд: Дээд талд "Табризд дэлдүүлэв", Калима бичсэн.

Голч: 22 мм, жин: 2.5 гр

Хувийн дугаар: ү.2011.13.718

646

Дурсгалын нэр: АРГУН ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Багдад хотод дэлдсэн.

Холбогдох он: 1285 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Монгол бичээстэй зоос "Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн" Аргун гэж арабаар бичсэн.

Ар талд: Калима. "Багдадад дэлдүүлэв" гэжээ.

Голч: 20 мм, жин: 2.26 гр

Хувийн дугаар: ү.2011.13.719

647

Дурсгалын нэр: АРГУН ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Табриз хотод дэлдсэн.

Холбогдох он: 1280-аад он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн. Табризд дэлдүүлэв" гэсэн бичигтэй. Доод талд шонхор шувууны дүрстэй.

Ар талд: Калима

Голч: 21 мм, жин: 2.5 гр

Хувийн дугаар: ү.2011.13.720

648

Дурсгалын нэр: АРГУН ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Кабушан хотод дэлдсэн.

Холбогдох он: 1284-1291 он

Хадгалагдаж буй газар: Хархорум музей

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Монгол бичээстэй зоос "Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн" Аргун гэж арабаар бичсэн.

Ар талд: Калима. "Кабушанд дэлдүүлэв" гэжээ.

Голч: 19 мм, жин: 2.5 гр

Хувийн дугаар: ү.2011.13.721

649

Дурсгалын нэр: АРГУН ХААНЫ МӨНГӨН ДИРХАМ

Бүтээлч: Табриз хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1284-1291 он

Хадгалагдах газар: Хархорум музей Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн". Аргун арабаар бичсэн.

Ар талд: "Калима Табризд дэлдүүлэв" гэжээ. Голч: 22 мм, жин: 2.5 гр

Хувийн дугаар: ү.2011.6.125

650 Дурсгалын нэр: ГАЙХАТ ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Табриз хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1292 он

Хадгалагдах газар: Хархорум музей Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Хааны нэрээр Ринчиндоржийн дэлдүүлсэн" гэж монголоор, "Ринчин Доржи" гэж

арабаар бичсэн.

Ар талд: Калима Голч: 21 мм, жин: 2.5 гр

Хувийн дугаар: ү.2011.13.722

651

Дурсгалын нэр: ГАЗАН ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Фарузан хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1301 он

Хадгалагдах газар: Хархорум музей Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: монголоор "Тэнгэрийн хүчүн дор

Газаны дэлдүүлсэн", арабаар "Газан", дөрвөлжин

үсгээр "Ма-Ка-За" (Махмуд Газан гэдэг нэрийн

товчлол) хэмээн тус тус бичжээ.

Ар талд: Калима "Фарузанд дэлдүүлэв.701"

гэсэн бичигтэй. Голч: 25 мм, жин: 4.0 гр

Хувийн дугаар: ү.2011.13.723

652

Дурсгалын нэр: ГАЗАН ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Багдад хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1301 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: монголоор "Тэнгэрийн хүчүн дор

Газаны дэлдүүлсэн", арабаар "Газан", дөрвөлжин үсгээр "Ма-Ка-За" (Махмуд Газан гэдэг нэрийн товчлол) хэмээн тус тус бичжээ.

Ар талд: Калима "Багдад дэлдүүлэв.701" гэсэн бичигтэй.

Голч: 21 мм, жин: 2.1 гр Хувийн дугаар: ү.2011.13.724

653

Дурсгалын нэр: ГАЗАН ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Табриз хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1295-1304 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: монголоор "Тэнгэрийн хүчүн дор

Газаны дэлдүүлсэн", арабаар "Газан", дөрвөлжин

үсгээр "Ма-Ка-За" (Махмуд Газан гэдэг нэрийн

товчлол) хэмээн тус тус бичжээ.

Ар талд: Калима "Табризд дэлдүүлэв" гэсэн бичигтэй.

Голч: 23 мм, жин: 4.3 гр

Хувийн дугаар: ү.2011.13.725

654

Дурсгалын нэр: ГАЗАН ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Табриз хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1295-1304 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: монголоор "Тэнгэрийн хүчүн дор

Газаны дэлдүүлсэн", арабаар "Газан", дөрвөлжин

үсгээр "Ма-Ка-За" (Махмуд Газан гэдэг нэрийн

товчлол) хэмээн тус тус бичжээ.

Ар талд: Калима "Табризд дэлдүүлэв" гэсэн

бичигтэй.

Голч: 20 мм, жин: 2.1 гр

Хувийн дугаар: ү.2011.6.126

655

Дурсгалын нэр: ГАЗАН ХААНЫ ЗЭС ЗООС Бүтээлч: Тодорхойгүй Холбогдох он цаг: 1295 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: Баруун тийш харсан арслангийн дүрстэй.

Ар талд: "Газан 694" гэсэн бичигтэй. Голч: 15х17 мм, жин: 2.1 гр

Хувийн дугаар: ү.2011.13.726

656

Дурсгалын нэр: ӨЛЗИЙТ ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Савэ хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1304-1316 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Их Багш, Их Султан, Ард түмний

хувь заяаг даатгагч, Шашин ертөнцийг аврагч, Бурхны боол Мухаммад Султан Өлзийтийн үед дэлдүүлэв. Бурхан түүнийг ивээх болтугай" Өлзийт Султан монгол бичигтэй.

Ар талд: Калима

Голч: 24 мм, жин: 3.4 гр

Хувийн дугаар: ү.2011.13.727

657

Дурсгалын нэр: ӨЛЗИЙТ ХААНЫ МӨНГӨН ЗООС

Бүтээлч: Сивас хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1304-1316 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Их Багш, Их Султан, Ард түмний

хувь заяаг даатгагч, Шашин ертөнцийг аврагч, Бурхны боол Мухаммад Султан Өлзийтийн үед дэлдүүлэв. Бурхан түүнийг ивээх болтугай" Өлзийт Султан монгол бичигтэй.

Ар талд: Калима

Голч: 22 мм, жин: 2.4 гр

Хувийн дугаар: ү.2011.13.728

658

Дурсгалын нэр: ӨЛЗИЙТ ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Табриз хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1308 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Өлзийтийн үед дэлдүүлэв. Бурхан түүнийг ивээх болтугай. 707

он" гэсэн бичигтэй.

Ар талд: Калима, "Табризд дэлдүүлэв" гэжээ. Голч: 24 мм, жин: 4.4 гр Хувийн дугаар: ү.2011.13.729

659

Дурсгалын нэр: ӨЛЗИЙТ ХААНЫ ЗЭС ЗООС Бүтээлч: Мардин хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1316 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Өлзийтийн үед дэлдүүлэв. Бурхан түүнийг ивээх болтугай" гэсэн

бичигтэй. Ар талд: Калима Голч: 18 мм, жин: 2.0 гр

Хувийн дугаар: ү.2011.13.730

660

Дурсгалын нэр: АБУСАИД ХААНЫ АЛТАН ЗООС

Бүтээлч: Газрын нэр балархай Холбогдох он цаг: Он балархай Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Абу Саид Бахадур хааныг тэнгэр ивээх болтугай" гэсэн бичигтэй.

Ар талд: Калима Голч: 22 мм, жин: 3.49 гр

Хувийн дугаар: ү.2011.13.731

661

Дурсгалын нэр: АБУСАИД ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Табриз хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1334 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Абу Саид Бахадур хааныг тэнгэр ивээх болтугай" гэсэн бичигтэй.

Ар талд: Калима

Голч: 20 мм, жин: 3.2 гр

Хувийн дугаар: ү.2011.13.732

662

Дурсгалын нэр: АБУСАИД ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Дамган хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1320 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Абу Саид Бахадур хааныг тэнгэр ивээх болтугай" гэсэн бичигтэй.

Ар талд: Калима

Голч: 29 мм, жин: 9.21 гр

Хувийн дугаар: ү.2011.13.733

663

Дурсгалын нэр: АБУСАИД ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Табриз хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1326 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Абу Саид Бахадур хааныг тэнгэр ивээх болтугай. Табризд

дэлдүүлэв" гэсэн бичигтэй.

Ар талд: Калима

Голч: 22 мм, жин: 3.67 гр

Хувийн дугаар: ү.2011.13.734

664

Дурсгалын нэр: АБУСАИД ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Табриз хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1325 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Абу Саид Бахадур хааныг тэнгэр ивээх болтугай. Табризд

дэлдүүлэв" гэсэн бичигтэй. Ар талд: Калима Голч: 21 мм, жин: 3.56 гр

Хувийн дугаар: ү.2011.13.735

665

Дурсгалын нэр: АБУСАИД ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Багдад хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1333 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Абу Саид Бахадур хааныг тэнгэр ивээх болтугай. Багдадад

дэлдүүлэв" гэсэн бичигтэй.

Ар талд: Күфи бичгээр бичсэн Калима Голч: 18 мм, жин: 2.84 гр

Хувийн дугаар: ү.2011.13.736

666

Дурсгалын нэр: АБУСАИД ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Табриз хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1333 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Абу Саид Бахадур хааныг тэнгэр ивээх болтугай. Табризд

дэлдүүлэв" гэсэн бичигтэй.

Ар талд: Күфи бичгээр бичсэн Калима Голч: 20 мм, жин: 2.8 гр

Хувийн дугаар: ү.2011.13.737

667

Дурсгалын нэр: АБУСАИД ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Язд хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1322 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Абу Саид Бахадур хааныг тэнгэр ивээх болтугай" гэсэн бичигтэй. Ар талд: Калима, "Яздад дэлдүүлэв.722" гэжээ. Голч: 24.5 мм, жин: 3.6 гр Хувийн дугаар: ү.2011.13.738

668

Дурсгалын нэр: АБУСАИД ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Мараг хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1322-1324 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Абу Саид Бахадур хааныг тэнгэр ивээх болтугай" гэсэн бичигтэй. Ар талд: Калима, "Марагад дэлдүүлэв" гэжээ.

Голч: 21 мм, жин: 3.6 гр Хувийн дугаар: ү.2011.13.739

669

Дурсгалын нэр: МУХАММАД ХААНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Ахлат хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1338 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Аугаа Их Султан Мухаммад хааныг тэнгэр ивээх болтугай. Ахлатад дэлдүүлэв" гэсэн

бичигтэй. Ар талд: Калима Голч: 19 мм, жин: 2.50 гр

Хувийн дугаар: ү.2011.13.740

670

Дурсгалын нэр: САТИБЕК ХАТНЫ МӨНГӨН ЗООС Бүтээлч: Хайш хотод дэлдсэн. Холбогдох он цаг: 1338 он

Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: "Султан Адл Сатибек Хан. Кхаллада Аллаху Мулкаху" гэж арабаар бичжээ.

Ар талд: Калима Голч: 17 мм, жин: 1.8 гр Хувийн дугаар: ү.2011.13.741

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР