A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 4

Улаанбаатар хот

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт "Амьтан, ургамлын үндэсний хүрээлэн" байгуулах төсөл хэрэгжүүлэх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны саналыг дэмжсүгэй.

2. Хүрээлэн байгуулахад шаардлагатай газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, хүрээлэн байгуулах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллахыг Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатад даалгасугай.

3. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагааг нь мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ