A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 35

Татварын ерөнхий хуулийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.056 хувь байхаар тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 361 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

(Энэ тогтооолыг 2012-01-11-ний 6 дугаар тогтоолоор хүчингүй болсонлд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД