- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 20
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог батлах тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 323 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Дэд дарга" гэсэн хэсэгт "Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх" гэж нэмж, мөн хавсралтын "Гишүүд" гэсэн хэсгийн "Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх" гэснийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
