A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 72

Улаанбаатар хот

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын ҮII тэмцээнийг 2012 оны 3 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтсугай.

2. Дээрх тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 150.0 (нэг зуун тавин) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА

Эрүүл мэндийн сайд Н.ХҮРЭЛБААТАР