- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-13-ны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-13-ны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2012 оны З дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 88
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2008 оны 10 дугаар сарын З-ны өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтын "Дарга-Тэргүүн шадар сайд" гэснийг "Дарга-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
