A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨМӨР ЗАМЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-3-ны 121-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 93

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 6 дахь заалт, Төмөр замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 9.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.6, Концессын тухай хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7, 9 дүгээр зүйл, 22.1.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4, "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын 2.2.3, 6.3.1, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий шинээр барьсан болон барихаар төлөвлөсөн төмөр замын суурь бүтцийг эзэмших төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулсугай.

2. Хувьцаат компанийн төрийн өмчид ногдохоос бусад хувийг эзэмших энэ тогтоолын 6.1-д заасан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, компанийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж дүрмийг батлах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.

3. Хувьцаат компанийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан эхний ээлжинд шаардагдах 518.0 (таван зуун арван найман) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, төмөр замын төслийг санхүүжүүлэхэд одоогоор шаардагдаж байгаа 399.0 (гурван зуун ерэн есөн) тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн банкинд гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.

4. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төмөр замын төслийг санхүүжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 399.0 (гурван зуун ерэн есөн) тэрбум төгрөгийн зээлийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК-д1 0-аас доошгүй жилийн хугацаатай олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батжаргал)-д зөвшөөрсүгэй. (Энэ зүйлд 2012-05-09-ний 161-р тогтоолоор өөрчлөлт орсон)

5. "Даланзадгад-Тавантолгой", "Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан" чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хувьцаат компанид олгосугай. (Энэ зүйлд 2012-05-09-ний 161-р тогтоолоор өөр члөлт орсон)

6. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд үүрэг болгосугай:

6.1. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч хувьцаат компанийн хувьцааны 49-өөс дээшгүй хувьд "Эрдэнэс-Тавантолгой" хувьцаат компани (оролцоог хязгаарлахгүйгээр) болон бусад хөрөнгө оруулагчид (тус бүрийн хувьцааны эзэмшлийг 10 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлан)-ын оролцоог хангаж ажиллах;

6.2. "Монголын төмөр зам" ХК болон суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцаа нь 51 хувь байх хэмжээнд стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгож, үлдэх хэсгийг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

6.3. Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжүүдтэй Концессын тухай хуульд нийцүүлэн, суурь бүтцийн өмчлөлийн 51-ээс доошгүй хувийг төмөр замын суурь бүтэц эзэмшигч хувьцаат компанид шилжүүлэх нөхцөлөөр гэрээг шинэчлэн байгуулах болон холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах;

6.4. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч хувьцаат компанийн үйл ажиллагаа эхлэх хүртэл Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг чиглэлийн төмөр замын суурь бүтцийг "барих-ашиглах-шилжүүлэх" төрлөөр концессыг шууд олгож, 2012 оны эхний хагас жилд багтаан Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажилтай зэрэг эхлүүлэх;

6.5. Сайншанд-Чойбалсан чиглэлийн төмөр замын суурь бүтцийг "барих-ашиглах-шилжүүлэх" төрлөөр концессыг шууд олгож, цаашид Монгол Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий шинээр барих төмөр замын суурь бүтцийн өмчлөлийн 51-ээс доошгүй хувь нь төмөр замын суурь бүтэц эзэмшигч хувьцаат компанид эзэмшүүлэхээр асуудлыг шийдвэрлэж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах бодлого баримталж ажиллах;

6.6. Энэ тогтоолын 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 6.5-д заасан концесс олгох ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж тухай бүр Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх;

6.7. "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын техник, технологийг тээвэрлэх ачааны өсөлттэй уялдуулан үе шаттайгаар шинэчлэх, Улаанбаатар хотыг тойрсон чиглэлд шинээр барих төмөр замын суурь бүтцийг холбох, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг энэ онд багтаан эхлүүлэх талаар "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Оросын талын хувь нийлүүлэгчтэй хэлэлцээ хийж, дүнг 2012 оны 5 дугаар сард танилцуулах.

7. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид даалгасугай:

7.1. Сайншанд-Тавантолгой-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажлыг нэгдсэн сүлжээ болгон 2 жилийн дотор бүрэн хэрэгжүүлэх;

7.2. Экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний тодорхой хувийг гуравдагч улсад экспортлох тээврийн тарифын хөнгөлөлт эдлэх болон шилжүүлэн ачих байгууламжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулах, Замын-Үүд боомтоор нүүрсийг төмөр замаар тээвэрлэх талаар Хятадын талтай хэлэлцээ хийх.

8. Төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч гадаадаас авах ажиллах хүч, тэдгээрийн ажлын байрны төлбөртэй холбоотой асуудлыг тухайн ажлын гэрээнд заасны дагуу тухай бүр Засгийн газарт оруулан, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 283 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.