- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (1995-127)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 115
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (1995-127)
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын "Нэг"-ийн 17 дахь заалтын дараа "18.Сонгуулийн ерөнхий хорооны төв байр болон сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах агуулахын байр" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
